Сайн сургуулийг дэмжих аргачлал

Сургуулийн хамт олон, эцэг эх, ИНБ, иргэдийн оролцоотой сургуулийнхаа тулгамдсан асуудлыг тодорхойлж, сайн сургууль болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой аргачлал юм.

Сургуулийн эцэг эх, багшийн холбоо

Сургууль, гэр бүлийн харилцааг дэмжих, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж шийдвэр гаргах үйл явцад оролцох замаар сургуулийн удирдлагатай хамтран ажиллана.

Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах

Зорилтот аймгуудын боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байх түвшин, нийгмийн эгэх хариуцлагыг дээшлүүлэхэд туслах зорилготой аргачлал юм.

Сайтын тухай

Боловсролын төсөв болон худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээнд хувь нэмэр оруулах зорилготой "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн албан ёсны цахим хуудаст тавтай морилно уу.

Дэлгэрэнгүй

Үйл явдал, шинэ мэдээ

2017/10/24

“Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганы хөтөлбөртэй танилцана уу

2017 оны 10-р сарын 24, 25-ны өдөр Архангай аймагт зохион байгуулж байгаа “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганы дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.

2017/10/23

“Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулган Архангай аймагт болно

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганыг 2017 оны 10-р сарын 24, 25-нд Архангай аймагт зохион байгуулна.

2017/10/20

Нийгмийн эгэх хариуцлага ба сургуульд суурилсан менежментийн асуудал

Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн элементүүд болох бүтээлч хамтын оролцоо (шүүмжлэх биш), баримт нотолгоонд тулгуурлах (арга хэрэгслийг ашиглах) хэрэгжилт, хяналтын чиглэлээрх хамтын ажиллагаа (зөрчилдөх биш) олон төрлийн оролцогч талуудын, ялангуяа ашиг шим хүртэгчдийн харилцан түншлэл (эцэг эх, багш, сурагчид, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага гэх мэт) “эргэх холбоог бий болгох” итгэл үнэмшил, бодит шаардлага дээр тулгуурласан үйл явцыг нийгмийн эгэх хариуцлага гэдэг байна.

2017/10/16

Дэлхийн банкны мониторинг үнэлгээний зөвлөх Хөвсгөл аймагт ажиллалаа

Дэлхийн банкны мониторинг үнэлгээний зөвлөх Maria Florencia 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн явцтай танилцлаа.