Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх загвар СЭЭБХ байгуулна

2016-04-01

Глоб интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд 8 аймгийн 28 сумын сургуульд Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулах санаачилга гарган ажиллаж эхэллээ.

Одоогийн байдлаар Монгол улсад ерөнхий боловсролын сургуулийн түвшинд эцэг эхийн зөвлөл байгуулагдан ажилладаг. Сургууль, гэр хоорондын ойр дотно харилцааг хөхүүлэн дэмжих, хүүхдэдээ халамж, анхаарал тавихад “хүүхэд бүрийн боломжийг бодит хэрэг болгоход” үр нөлөөтэй арга хэрэгсэл нь ЭЭБХ гэдгийг олон улсын түүхэн туршлага харуулж байна. Эцэг эхийн зөвлөл нь дангаараа бус багш нартай хамтран ажиллавал илүү үр дүнтэй, тогтвортой ажилладагийг олон улсын туршлага баталж байна.

СЭЭБХ байгуулахад Монголын боловсролын салбарын хууль, эрх зүйн хангалттай орчин бүрдсэн байна гэж бид үзэж байна. Тухайлбал, Монгол улсын 2014-2024 он хүртэл Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого болон Боловсролын тухай хуульд боловсролын үйл хэргийг ил тод явуулах, төрийн ивээл, зохицуулалт, олон нийтийн хяналтад байлгах, иргэдийн оролцоог дэмжихээр заасан.

Манай орон боловсролын суурь амжилтыг бататган, цаашид боловсролд ард иргэдийг татан оролцуулснаар манай орны боловсрол ардчилсан чиг хандлагатай ил тод, хариуцлагатай чанартай болно.

Эхний ээлжинд 2016 онд Архангай аймгийн төвийн 4-р сургууль, Өлзийт сумын сургууль, Булган аймгийн төвийн 1-р сургууль, Хөвсгөл аймгийн төвийн Гурван-Эрдэнэ сургууль, Улаан-Уул сумын сургуулиудад Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулахаар бэлтгэж эхэллээ.

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд байгуулах 8 аймгийн 28 сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоод нь үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх загвар СЭЭБХ болно. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл улсын хэмжээнд эдгээр холбоог бодлогоор хангах, арга зүйн болон нөлөөллийн дэмжлэг үзүүлнэ.

Суралцах орчныг сайжруулахад иргэдийг оролцуулж буй сайн туршлагыг бодлогын зөвлөгөөн онцлов

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн баг БСШУСЯ-тай хамтран “Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын зөвлөгөөнийг 2017 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

“Харилцан суралцъя” баруун бүсийн чуулган Баян-Өлгий аймагт болно

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” баруун бүсийн анхдугаар чуулганыг 2017 оны 11 дүгээр сарын 13, 14-нд Баян-Өлгий аймагт зохион байгуулна.