Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) гэж юу вэ?

2016-05-05
Хэвлэх

СЭЭБХ нь гэр бүл, сургууль хоёрын хоорондын нягт харилцааг хөхиүлэн дэмжих, хүүхдийн сайн сайхан байдлын төлөө ажилладаг байгууллага юм.
СЭЭБХ нь хууль ёсны этгээдийн түвшинд зохион байгуулагдаж дараах хоёр арга замаар ажиллана. Үүнд:

- Боловсрол олгох үйл явцыг сайжруулах зорилгоор сургуулийн түвшинд багш нар, сургуультай хамтран ажиллах
- Боловсрол олгох үйл явцыг сайжруулах зорилгоор үндэсний түвшинд бодлогын өөрчлөлт хийх

"Хүүхдийг сургах нь багш нарын л үүрэг, сургууль бидэнд хамаагүй" гэж өөрөөсөө хөндийрүүлэн бодож буй эцэг эхийг
"Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд найдан орхидог" гэж урамгүйхэн байгаа багш нарыг

“Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулж, хүүхдийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах” СЭЭБХ-ны зорилго дор нэгтгэнэ.

СЭЭБХ байгуулахын давуу тал


Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.