“Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлал

2016-03-20

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн зорилтот аймгуудын боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байх түвшин, нийгмийн эгэх хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлалыг шинээр боловсруулсан юм.

ХЭН ХИЙХ ВЭ?
Төслийн хүрээнд хамтран ажиллахаар сонгосон аймгийн ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ХЭЗЭЭ ХИЙХ ВЭ?
Илүү их хариуцлага, ил тод байдлыг шаардахын тулд төсвийн мөчлөгийн бүх шатанд оролцож болно. Үүнд :
Төлөвлөвт - Аймгийн Засаг даргын Тамгын газар төсвийн төслийг боловсруулж Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхийн өмнө.
Төсөв батлах - Аймгийн түвшний төсвийн төлөвлөлт ба боловсролын салбарыг оролцуулсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг ИТХ-аар хэлэлцэн, өөрчилж батлах үе.
Төсвийн гүйцэтгэл (хэрэгжилт, мониторинг хийх ба хянах) - төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй байлгаж байгаа эсэх.
Хяналт тавих (аудит ба хууль эрх зүйн үнэлгээ хийх) - аудитийн тайлан нээлттэй эсэх мөн төсвийн зарцуулалт батлагдсан хүрээнд хэрэгжсэн эсэх.

Аймгийн боловсролын төсвийг төлөвлөх батлах, төсвийн гүйцэтгэлийн явц зэрэг төсвийн бүхий л үе шатанд жилд хоёр удаа хийх болно.

ЯАЖ ХИЙХ ВЭ?
“Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлалын дагуу төслийн зорилтот Архангай, Булган, Хөвсгөл аймагт 2016 оноос эхлэн нягтлах, үнэлэх үйл ажиллагаа эхэлнэ.

Мэдээлэл цуглуулах ба дүн шинжилгээ хийх

Үүнд:
• Аймгийн түвшний төсвийн хөрөнгө хүрэх ёстой зорилтот бүлэгтээ хүрч буй эсэх мөн боловсролын эн тэргүүний зорилт, хэрэгцээ шаардлагад зарцуулж буй эсэх
• Орон нутгийн шийдвэр гаргагчид, удирдлагын зүгээс боловсролын төсвийг хэрэгжилтийг хэр зэрэг ил тод байлгадаг эсэх?, мөн төсвийн төлөвлөт зарцуулалтын шатанд иргэд, олон нийтийн санаа бодлыг тусгах, тэдэнтэй зөвшилцөх зэргийг хэрхэн хэрэгжүүлж буйг нягтлах; 
• Аймгийн түвшинд боловсролын байгууллагын холбогдох талуудтай хамтран ажиллах замаар төсвийн алдагдлын цоорхой ?, орлого, зарлагыг харьцуулах замаар үйл ажиллагааны үр ашгийн зөрүүг тодорхойлох;
• Төсвийг зарцуулах эрх бүхий гол шийдвэр гаргагчид тухайлбал, орон нутгийн засаг захиргаа, боловсролын салбарын удирдлага ба төрийн сангийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны уялдаа холбоо хэр байгааг судлан  тодорхойлох;
• Орон нутгийн хөгжлийн сангийн менежмент буюу үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт ба хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх;
• Шилэн дансны тухай хуулийг төсвийн менежментэд дагаж мөрдөх журмыг баримтлаж буйг хянах зэрэг болно.

Төсвийн үйл явцыг нягтлахдаа хэд хэдэн арга ашиглана. Үүнд:

- Бэлтгэсэн загвар хүснэгтээр мэдээлэл авах,
- Иргэд, төрийн албан хаагчидтай харилцан ярилцах, 
- Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиох гэх мэт

Нэг. Аймгийн ил тод байдлын түвшин

Аймгийн ил тод байдлын түвшинг тогтоохдоо холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд төрийн байгууллагад ногдуулсан үүргээ хэрхэн биелүүлж байгаад дараах загвар хүснэгтүүдээр нягтлан тэмдэглэнэ. Үүнд:

Загвар хүснэгт 1. Төсвийн тухай мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэдэг вэ?
Загвар хүснэгт 2. Аймгийн төсвийг төлөвлөх үйл явцын нээлттэй байдал
Загвар хүснэгт 3. Батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлийг олон нийтэд хэзээ ил тод болгосон бэ?
Загвар хүснэгт 4. Аймгийн төсвийн ил тод байдал

Төсвийн нээлттэй, ил тод байдлыг төсвийн мэдээлэл олон нийтэд нээлттэй эсэх, төсвийн үйл явцын нээлттэй байдал, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг батлах явцын нээлттэй байдал, шилэн дансны мэдээлэл олон нийтэд нээлттэй багц асуултын хариулт бүрийг  5 - 1 хүртэл оноогоор үнэлнэ.

Хоёр. Аймгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоо

Аймгийн боловсролын төсөв батлах аймгийн ИТХ-ын үйл явц, ирц, санал өгсөн болон эсрэг саналтай байсан гишүүдийн тоо, төсөв батлахтай холбоотой гарсан гол маргаан, санал хураалтын дүн олон нийтэд нээлттэй байсан эсэх зэрэг асуудлаар ажиглалт хийж Загвар хүснэгт 6. Төсөв батлах үйл явцыг ажиглах хуудас  бөглөнө.

Боловсролын салбарын худалдан авах ажиллагааны ил тод байдал

Аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг цахим хуудаснаас авах, байхгүй бол ЗДТГ-т хүсэлт гаргана. Дараа нь доорх загвар хүснэгтүүдийг бөглөж, фокус бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
Загвар хүснэгт 7. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Загвар хүснэгт 8.  Аймгийн боловсролын худалдан авах ажиллагааны ил тод байдал
Загвар хүснэгт 9. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх
Загвар хүснэгт 10. Худалдан авах ажиллагааны үйл явцыг нягтлахуй

Гурав. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв батлах үйл явц дахь иргэдийн оролцоо

ОНХС-гийн санхүүжилтээр хийхээр батлагдсан төслүүдийн жагсаалтыг Загвар хүснэгт 11 хүснэгтийн дагуу гаргасны дараа нийт төсөлд боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг тооцно.

ОНХС-ийн төсөв батлах үйл явц дахь иргэдийн оролцоог
ОНХС-аас хуваарилсан төсвийн талаар мэдээлэл авахын тулд нутгийн иргэдтэй фокус бүлгийн хэлэлцүүлэг хийх, орон нутгийн баг, хороо хорин, аймгийн засаг дарга нартай биечлэн уулзах, багийн Иргэдийн Хуралд оролцох зэргээр мэдээлэл цуглуулж Загвар хүснэгт 12-ийг бөглөнө.
Дээрх хоёр хүснэгтэд цугларсан мэдээллийг үндэслэн Загвар хүснэгт 13 хүснэгтийн дагуу 1-5 оноогоор Орон нутгийн хөгжлийн санг үнэлнэ.

Дөрөв. Шилэн дансны мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой Орон нутгийн ЗДТГ-ын ил тод байдал

Аймгийн засаг даргын тамгийн газар Шилэн дансны тухай хууль /0000 зүйл/-ийн хэрэгжилтийг боловсролын салбарын төсөвтэй холбоотой мэдээлэл Загвар хүснэгт 14-ийн дагуу нягтлана.

“Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганы хөтөлбөртэй танилцана уу

2017 оны 10-р сарын 24, 25-ны өдөр Архангай аймагт зохион байгуулж байгаа “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганы дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.

“Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулган Архангай аймагт болно

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганыг 2017 оны 10-р сарын 24, 25-нд Архангай аймагт зохион байгуулна.